Цөөн үгээр

- СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СУМДЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНД САЙХАН СУМ 2 ДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ. - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГААС ОЛГОХ ШАГНАЛЫН ЖУРАМ - "Соёлтой харилцаа-Шуурхай үйлчилгээ" хөдөлгөөн өрнүүлж, үр дүнг тооцох тухай

Товч түүх

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 509

Сэлэнгэ аймаг Сайхан сумын номгон тосгоны

Аймгийн тэргүүний “Эрдмийн түрүү”

28-р цэцэрлэг

Тус цэцэрлэгийн 1977 оны 9 сарын 5-ны өдөр 2айлын орон сууцанд 25 хүүхэд эрхлэгч багш Н.Норовсүрэн ,тогооч Н.Хорлоо,асрагч Ц.Баасанжав,манаач Норжин гэсэн 4 хүний орон тоотойгоор Атрын 2 дахь аянаар Сэлэнгэ аймгийн Орхон САА –аас тасарч Номгон САА Сайхан сумыг үүсгэн байгуулагдахад САА-н тракторч, механикжуулагчид бусад ажилчдын хүүхдийг сурган хүмүүжүүлж тэднийг ажиллах нөхцөл боломжоор хангах зорилгоор тулгын чулуугаа тавьж Сайхан сумын Атар 28-р цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.1981 онд ЗХУ-ын барилгачдын тусламжтайгаар дотоод тоног төхөөрөмж бүхий 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд хүлээн авсанаар 4 бүлэг 75 хүүхэд сурч түүнд 13 багш ажилчид ажиллаж байв.1987онд ХААЯ-ны барилга захиалагчийн шийдвэрээр 140 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай барилгыг хүлээн авсан.Одоо 5 бүлэгт 120-140 хүүхэд сурч 24 багш ажиллагсадтайгаар 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

1977-1978 онд эрхлэгчээр Н.Норовсүрэн,1978-1979 онд эрхлэгчээр Н.Янжмаа ,1980-1982 онд Д.Тунгалаг,1983-2016 он Д.Баярхүү        2016.11.21 өдрөөс Б. Ариунжаргал нар ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ