СЭЛЭНГЭ АЙМАГ САЙХАН СУМ 3-Р БАГ, НОМГОН ТОСГОН
Сумын билэг тэмдэг
НОМГОН ТОСГОНЫ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Сэлэнгэ аймаг Сайхан сум 3-р баг Номгон тосгон нь анх Номгон САА нэртэйгээр 1976 оны 12 сарын 20-ны МАХН-ын Төв хорооны 357-р тогтоол БНМАУ-ын ХААЯ-ны сайдын 33-р тушаалаар үндэс сууриа тавин байгуулагдсан.
Номгон тосгон нь анх Номгон САА-н 47 өрх, 136 ажилчид, албан хаагчидтай, 14,5 мянган эргэлтийн талбайтай байгуулагдаж байсан анхны дарга нь Нацаг овогтой Пэрэнлэй даргаар ажиллаж байсан. 2014 оны эцсийн байдлаар нийт 646 өрхийн 2032 хүн оршин сууж амьдардаг.
Газар зүйн байршил
Тус тосгон нь 137,5 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй зүүн талаараа Дархан-Уул аймаг, Зүүн өмнө талаараа Сэлэнгэ аймгийн Баянгол сум, баруун өмнө хойд талаараа Орхон,Сант,Хушаат сумдтай
хил залгадаг. Нийслэл Улаанбаатар хотоос 245 км, Сүхбаатар хотоос 143 км , Дархан хотоос 45 км зайтай оршдог.
Дархан, Эрдэнэт хотыг холбосон төмөр зам болон авто зам, өндөр хүчдэл манай тосгоны төвийг дайран өнгөрдөг.
Байгаль, газар зүйн онцлог
Газар зүйн онцлог: Номгон тосгон нь Монгол орны физик газар зүйн мужлалаар Хангайн уулын хээрийн бүсэд багтдаг. Тосгоны нутаг дэвсгэр нь уул, толгод бүхий тал хээр ба мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Газар нутаг:
Нийт газар нутгийн хэмжээ га
Зориулалт
Хэмжээ /га/
Нийт талбайд эзлэх хувь
Хөдөө аж ахуйн газар 119472,22 86,8
Ой сан бүхий газар 6160 4,48
Усан сан бүхий газар 248 0,18
Улсын тусгай хэрэгцээнийгазар 1262,45 0,9
Дэд бүтцийн буюу зам шугам сүлжээний газар 1401,29 1,01
Тосгон суурингийн газар 2642,04 1,92
ЭДИЙН ЗАСАГ
Орон нутгийн төсөв: Тусгай зориулалтын шилжүүлэг ЭМТ-190906,6 сая, Цэцэрлэг-267027,6 сая, Соёлын төв-67632,2 сая, Сургууль-432967,3 сая, багийн төсөв 87811800 төгрөг, нийт 984416100 төгрөгийн төсөвтэй. Нийт төсвийн зардлын 64.5 хувийг цалингийн зардал, 7.1 хувийг нийгмийн даатгалын шимтгэл, 28,4 хувийг бусад зардал эзэлж байна.
Хөдөө аж ахуй
Мал сүргийн бүтэц: 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор тосгоны хэмжээнд 75045 толгой малтайгаас 3497 адуу, 9889 үхэр, 37248 хонь, 24411 ямаа байна. Нийт 3365 малчин болон мал бүхий өрх байгаагаас 182 малчин өрх байна. Мөн 288 гахай, 261 шувуу, 22 зөгийн бүл тоологдсон байна.
Тосгоны хэмжээнд нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 9284 толгой мал тоологдсон нь нийт малын 12,3 хувийг эзэлж байна.
Газар тариалан:
Тосгоны хэмжээнд нийт 2014 онд 12540 га-д тариалалт хийж 220704 тн ургац хураан авсан. 2015 онд 8267 га-д тариалалт хийн5869,6 тн ургац хураан авсан байна. 1 га-ын ургац 7,1 цн байна,
Инженерийн дэд бүтэц
Зам тээвэр: Тосгоны төв дотор 1.2 км сайжруулсан шороон замтай. Аймгийн төв болон бусад аймаг, сумдуудтай холбосон орон нутгийн чанартай засмал зам болон төмөр замаар холбогдсон.
Цахилгаан хангамж: Тосгон нь эрчим хүчний сүлжээнд холбогдсон. 2013 оны орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр гэрэлтүүлгийн 14 сая 900 мянган төгрөгийн ажил хийгдсэн.
Ус хангамж: Цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, Сургууль, Цэцэрлэг, ЭМТөв, Захирагчийн алба, Газрын-Ундраа ХХК, Ургацын-Ундраа ХХК нар цэвэр, бохир усны шугамтай, холбогдсон, 2 халуун усны төвтэй. 2012 онд ММССангийн ХОБХТөслөөр тосгоны 5 малчны бүлгийн бэлчээрт 5 худаг шинээр гаргасан
Дулаан хангамж: “Гавшгай-Ус” ХХК-ны салбар Номгон Халаалтын төв нь Захирагчийн алба, Сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, ЭМТөв, Цагдаагийн купон, 24 айлын орон сууцыг халаалтын төв шугамд холбосон.
Орон сууц хангамж
Тосгоны хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд 24 айлын орон сууцтай боловч бүрэн инженерийн хангамжгүй. Тус тосгонд инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих шаардлагатай.
Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж
1 Сургууль Хүүхэд 280
2 Сургуулийн дотуур байр Ор 80
3 Цэцэрлэг Хүүхэд 125
4 Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/ 8
5 Спорт заал /сургалтын/ 1
6 Соёлын төв Тоо 1
7 Номын сан 1
8 Банк 3
9 Халуун ус 2
Номгон Захирагчийн алба
Номгон Тосгоны захирагчийн алба нь нийт -11 ажилтан албан хаагчидтай төрийн үйл ажиллагааг хүргэж байна. Нийгмийн халамжийн мэргэжилтэн 1, байгаль хамгаалагч 2, нийгмийн даатгалын мэргэжилтэн 1, татварын мэргэжилтэн 1 тус тус төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
1981 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй
Боловсрол
Ерөнхий боловсролын 12 жилийн бүлэгт 265 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 36 сурагч суралцсан байна.
Сургууль
Хүчин чадал-280
Дотуур байранд-80
Мэргэжлийн зэрэгтэй багш-10
Багш, ажилчид-33
Цэцэрлэг
Тус тосгоны цэцэрлэг нь анх 1977 онд байгуулагдсан. 1985 онд одоогийн барилга ашиглалтанд орсон. Мэргэжлийн багшийн хангамж 100 хувьтай байна.
Хүчин чадал-140
Хамрагдалт-120 хүүхэд
Мэргэжлийн зэрэгтэй багш-7
Багш, ажилчид-24
Эрүүл мэнд
Тосгоны эмнэлэг нь анх 1977 онд анх бага эмчийн салбар нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. 8 ортой 1 эмнэлэг үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 9 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 0-5 насны хүүхэд болон эхийн эндэгдэл байхгүй байна.
Одоогийн байдлаар
2 их эмч, 7 сувилагч, 2 бага эмч, 1 лаборант, 1 нягтлан бодогч, 1 жолооч, 2 үйлчлэгч, 1 тогооч нийт 17 ажилтантай .
1994 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй зориулалтын барилга.
Соёл, спорт:
Соёлын төв
250 хүний суудалтай
6 ажиллагчидтай
1987 онд ашиглалтанд орсон
Цагдаагийн купон
2012 онд ашиглалтанд орсон. Хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн 2 орон тоотой үйл ажиллагаа явуулдаг. Дотроо 2 айлын орон сууцтай.
ТОСГОНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ
Тосгоны эдийн засгийн хөгжлийг тэргүүлэх зорилго нь “Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх”
Сумын онцлог
Сэлэнгэ аймаг Сайхан сум 3-р баг Номгон тосгон нь Орхон, Хараа голын хооронд байрладаг, газар