Сайхан сумын 28-р цэцэрлэг нь 1977 оны 9 сарын 5-ны өдөр 2 айлын орон сууцанд 25 хүүхэд эрхлэгч багш Н.Норовсүрэн ,тогооч Н.Хорлоо, асрагч Ц.Баасанжав, манаач Норжин гэсэн 4 хүний орон тоотойгоор Атрын 2 дахь аянаар Сэлэнгэ аймгийн Орхон САА –аас тасарч Номгон САА Сайхан сумыг үүсгэн байгуулагдахад САА-н тракторч, механикжуулагчид бусад ажилчдын хүүхдийг сурган хүмүүжүүлж тэднийг ажиллах нөхцөл боломжоор хангах зорилгоор тулгын чулуугаа тавьж Сайхан сумын Атар 28-р цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
1981 онд ЗХУ-ын барилгачдын тусламжтайгаар дотоод тоног төхөөрөмж бүхий 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд хүлээн авсанаар 4 бүлэг 75 хүүхэд сурч түүнд 13 багш ажилчид ажиллаж байв.
1987 оноос ХААЯ-ны барилга захиалагчийн шийдвэрээр 140 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай барилгыг хүлээн авсан.
Тус цэцэрлэг нь 2017-2018 оны хичээлийн жилд “Хүүхэд бүрийг өөрийн гэсэн сонирхолтой, хичээл хийх чадвартай ном унших хүсэлтэй амьдралын зөв дадал хэвшилтэй болгон төлөвшүүлэнэ ” гэсэн зорилготойгоор 5 бүлэгт 123 хүүхэд 24 багш ажиллагсадтайгаар Номгон тосгоны 3-р багийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ,багш нарын мэрэгжил ур чадварыг дээшлүүлэх эцэг эх,олон нийтэд СӨБ-ын үйлчилгээг хүргэх,суртачилах, чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байна.
Tweet