Цөөн үгээр

- СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СУМДЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНД САЙХАН СУМ 2 ДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ. - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГААС ОЛГОХ ШАГНАЛЫН ЖУРАМ - "Соёлтой харилцаа-Шуурхай үйлчилгээ" хөдөлгөөн өрнүүлж, үр дүнг тооцох тухай

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1175
Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын даргын 2017-03-17 ны өдрийн №156 тоот чиглэлийн дагуу Сэлэнгэ аймгийн засаг дарга, Сумын засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан " Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр" -ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2017 онд Сайхан сумын Номгон 3-р баг, тосгоны захирагч Э.Батсүх даргатай "Ажлын хэсэг" -ийнхэн 2016 оны 10 сарын 28 нд гэнэтийн галын аюулаас болж орон гэр нь бүрэн шатаж, амьжиргааны эх үүсвэрээ алдсан иргэн 
 Ч.Батчөдөрийн өрхөд чиглэсэн хийх ажлын төлөвлөгөөний дагуу Нийгмийн халамжийн сангаас 1200000 төгрөгний гэрний хөнгөлөлт үзүүлж , Номгон тосгоны захирагч алба, Шивээн-өндөр ХХК, Номгон Халаалтын төвийн хамт олон, "Сайн үйлсийн аяны хүрээ"- нд хашаа барьж, иж бүрэн 5- н ханатай гэр, тавилга, хүнсний бүтээгдхүүн зэрэг эд материалын тусламж үзүүлж, сэтгэлийн дэм өгсөн байна. Мөн Сайхан сумын ИТХ-ийн дарга Л.Ганбаатар " Улаан-загалмай нийгэмлэг"-ээс эд материалын тусламж үзүүлж ,Ч.Батчөдөрийн ах дүү нар болон Номгон тосгоны СӨБ, ЕБС , Гавшгай ус ХХК, Номгон тосгоны халаалтийн төвийн хамт олон зэрэг олон иргэд, хамт олон эд материалын болон мөнгөн тусламж, сэтгэлийн дэм үзүүлсэн байна. 
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан бусдын төлөө буянтай ажил хийж хамтран ажилласан ААНБ, иргэддээ баярласан талархлаа илэрхийлж 
" Санасан бүхэн нь сэтгэлчилэн бүтэх болтугай " гэж ерөөе. 
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
 
 
 
 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ