Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн гишүүн-иргэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан "Хоггүй цэвэр орчин" бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх ажилд нийт 3,5 га газрын хогийг цэвэрлэж машинд ачиж хог устгах цэгт буулгаж нийгмийн тустай хөдөлмөрт гар бие оролцлоо. Уг ажлыг Номгон тосгоны Э.Батсүх даргатай захирагчийн албаны хамт олон хариуцан хийж гүйцэтгэлээ. Оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. /НОМГОН ТОСГОН ЗАХИРАГЧИЙН АЛБА/
Tweet