Сумын билэг тэмдэг
НОМГОН ТОСГОНЫ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Сэлэнгэ аймаг Сайхан сум 3-р баг Номгон тосгон нь анх Номгон САА нэртэйгээр 1976 оны 12 сарын 20-ны МАХН-ын Төв хорооны 357-р тогтоол БНМАУ-ын ХААЯ-ны сайдын 33-р тушаалаар үндэс сууриа тавин байгуулагдсан.
Номгон тосгон нь анх Номгон САА-н 47 өрх, 136 ажилчид, албан хаагчидтай, 14,5 мянган эргэлтийн талбайтай байгуулагдаж байсан анхны дарга нь Нацаг овогтой Пэрэнлэй даргаар ажиллаж байсан. 2016 оны эцсийн байдлаар нийт 664 өрхийн 2070 хүн оршин сууж амьдардаг.