Цөөн үгээр

- СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СУМДЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНД САЙХАН СУМ 2 ДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ. - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГААС ОЛГОХ ШАГНАЛЫН ЖУРАМ - "Соёлтой харилцаа-Шуурхай үйлчилгээ" хөдөлгөөн өрнүүлж, үр дүнг тооцох тухай

ЕББДСургууль Танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 540

Сэлэнгэ аймаг сайхан сум Номгон ЕББДСургуулийн танилцуулга

2017 оны 03 дугаар сарын 15

Манай сургууль нь 1977 онд Атрын-II аянаар байгуулагдаад одоог хүртэл сургалт хүмүүжлийн ажлаа тасралтгүй явуулж байна.

 

Сургуулийн эрхэм зорилго:  Суралцагчид нь өмнөө тулгарсан асуудлыг оновчтой шийдвэрлэхүйц бодит чадвартай иргэн болж сурч, ажиллаж, амьдрахад нь шаардагдах мэдлэг, чадвар, соёл, технологи эзэмшихэд оршино.

Үзэл баримтлал: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, чанартай боловсрол олгон, эрүүл, зөв бие бялдартай иргэнийг төлөвшүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх.

Хүчин чадал:  Сайхан сумын Номгон ЕББДСургууль нь 264 хүүхдийн сурч хүмүүжих анги кабинеттай, 80 хүүхдийн багтаамжтай дотуур байрын зориулалтын барилгатай. Одоо өдрөөр сурч байгаа бага ангийн 142 хүүхэд, дунд ангийн 94 хүүхэд, ахлах ангийн 39 хүүхэд нийт 275 хүүхэд, дүйцсэн хөтөлбөрөөр суралцаж буй 25 хүүхдэд нийт 16 мэргэжлийн багш, 13 ажилчидтай сургалт хүмүүжлийн ажлаа амжилттай явуулж, дотуур байранд 52 хүүхэд сурч хүмүүжиж байна.

Хүний нөөц:  Манай сургууль 4 удирдлага, 16 багш, 13 ажилчидтай. 100% мэргэжлийн багшаар хангагдсан бөгөөд нийт багш нарын 56,2% нь мэргэжлийн зэрэгтэй, үүнээс 12, 5 % нь тэргүүлэх, 43,7% нь заах аргач мэргэжлийн зэрэгтэй. Мөн БТА- 4, жуух бичиг - 4, багшийн алдар - 2, арга зүйч багш – 2 ба   ажилчдын боловсролын түвшнээр авч үзэхэд бакалаврын дээд боловсролтой –  4, бүрэн дунд боловсролтой – 9 байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ