Цөөн үгээр

- СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СУМДЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНД САЙХАН СУМ 2 ДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ. - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГААС ОЛГОХ ШАГНАЛЫН ЖУРАМ - "Соёлтой харилцаа-Шуурхай үйлчилгээ" хөдөлгөөн өрнүүлж, үр дүнг тооцох тухай

СЭЛЭНГЭ АЙМАГТ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ 60 ХЭСГИЙН ХОРООД АЖИЛЛАНА

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 472

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсээс хийсэн бүртгэлийн дагуу тус аймгийн хувьд сонгогчийн нэрсийн жагсаалтанд сонгуулийн насны 70001 иргэн бүртгэлтэй байгаа аж. Сэлэнгэ аймаг нь хилийн боомт гэдэг утгаар гадаадад 60-аас дээш хоногоор ажлаар явж байгаа гэсэн иргэд нэлээд байгаа юм байна. Эдгээр иргэд явахдаа өөрсдийн харьяа хэсгүүддээ очиж хүсэлтгээ гаргаад, гадаадад 60-аас дээш хоногоор явсан нь үнэн байна гэсэн тэмдэглэл бичлүүлж түр хасалт хийлгэх гэнэ. Тухайн иргэн эргэж монголдоо орж ирэхдээ гадаадаас орж ирсэн бичиг баримтын хавсралт, өөрийн хүссэн өргөдөл зэргээ үзүүлээд түр хасалт хийлгэсэнээ сэргээх боломжтой ажээ. Одоогийн байдлаар хаягийн шилжилт хөдөлгөөн сонгууль дуустал түр зогсоод байна. Харин сонгогчийн хувьд шилжиж болох гэнэ. Ингэхдээ сонгуулийн үеэр ажлын болон бусад шаардлагаар өөр хот, аймагт байх бол сонгогчийн шилжилтийг 6-р сарын 14-ны өдөр хүртэл харьяа аймаг, дүүргээсээ хасалт хийлгээд очсон тухайн газрынхаа бүртгэлд 6-р сарын 18-наас өмнө бүртгүүлсэн байх ёстой юм байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ