Цөөн үгээр

- СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СУМДЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНД САЙХАН СУМ 2 ДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ. - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГААС ОЛГОХ ШАГНАЛЫН ЖУРАМ - "Соёлтой харилцаа-Шуурхай үйлчилгээ" хөдөлгөөн өрнүүлж, үр дүнг тооцох тухай

“ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН” БОЛЛОО

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 612

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх өндөрлөж байгаатай холбогдуулан хаалтын буюу “Хүндэтгэлийн хуралдаан”-аа энэ сарын 8-ны өдөр хийлээ.

2012-2016 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит 15 хуралдаан, ээлжит бус 1 хуралдаан болсон бөгөөд хаалтын хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав АИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажил, батлан гаргасан тогтоол шийдвэрүүдийн талаар илтгэл тавьлаа.  Тэрээр илтгэлдээ “Аймгийн энэ удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 125.5 тэрбум төгрөг, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11.5 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 30.7 тэрбум, гадаад дотоодын төсөл хөтөлбөр хандив тусламжийн хөрөнгө оруулалтаар 3.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил хийгджээ.

Сэлэнгэ аймгийн аж үйлдвэрийн салбарт жилд дунджаар 500 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 7059 ажлын байр шинээр бий болж, аймгийн нэг иргэнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2015 оны байдлаар 5.6 сая төгрөгт, Сэлэнгийн нийт иргэдийн мөнгөн хадгаламж 51 тэрбум төгрөгт хүрч нэг иргэнд 481,0 мянган төгрөг ноогдож, аймгийн эдийн засгийн үндсэн салбар болох газар тариалангийн салбар оргил үеийнхээ амжилтыг давтсан, жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж борлуулалтыг дэмжих бодлого хэрэгжиж “Сэлэнгийн ногоон өдрүүд”, “Сэлэнгэд үйлдвэрлэв” гэдэг хэлц үг олны чихэнд хоногшиж, нийтийн хүртээл болсон” гэж онцлоод “өнгөрсөн дөрвөн жилд нэг танхимд тохой нийлүүлэн сууж аймаг орныхоо хөгжил дэвшлийн бүхий л асуудлыг хамтын оюун ухаанаар шүүн хэлэлцэж шийдвэрлэж байсан Төлөөлөгч нөхдийн сонгуульд оролцох зам мөр өөр өөр байх хэдий ч Сэлэнгэ нутгийнхаа төлөө гэсэн сэтгэл, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зүтгэлд зам нэг байна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Хүндэтгэлийн хуралдаанд аймгийн ИТХ-ын намын бүлгүүд үг хэлж өнгөрсөн бүрэн эрхийн хугацаанд нутаг орноо гэсэн нэг зорилготой байж ажиллаж чадсан гэдгээ илэрхийлсэн юм. 
Хуралдааны төгсгөлд шагнал гардуулах, дурсгалын зүйл гардуулах арга хэмжээ боллоо. Аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг” -ээр Төлөөлөгч С.Бүрэнбат, Б.Пүрэвсүрэн, С.Энхтайван, Б.Нарантуяа, Ж.Наранцэцэг, Н.Батдорж нар, аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр Төлөөлөгч Д.Өлзийбадрах, С.Эрдэнэбаяр, Л.Амарсайхан, С.Нина нар шагнагдлаа

Сүүлд нэмэгдсэн мэдээ