Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч ажиллаж байгаа Номгончууддаа болон уугуул нутгийн иргэддээ мэндчилгээ айлсан хүрэх цаг хугацааны мэндийг айлтгая. Миний бие Номгон тосгон хэмээх том айлын засаг даргын буюу захирагчын эрхэм хүндтэй үүрэгт ажлыг та бүхнийхээ итгэл сэтгэлээр хүлээн аваад номгончуудынхаа амьдралын чанарыг дээшлүүлэх тосгоны өнгө үзэмжийг сайжруулах, зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд олон үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулах, бодлого зорилтоо оновчтой тодорхойлж ажиллаж байна.
Сэлэнгэ сайхан нутгийнхаа хөгжлийн хөтчөөр төр түмний итгэл хүндлэлийг хүлээн томилогдсон аймгийн Засаг даргын бүрэн эрхийн он жилүүдэд “ХҮНЭЭ ДЭМЖИЖ, ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЬЕ” -ийг эрхэм зорилгоо болгож, төрийн албан хаагчдыг чадваржуулах, хүүхэд залуучуудынхаа сурах, хөгжих боломж нөхцлийг дээшлүүлэх бодлого шийдвэртээ иргэдийн санал, эрэлт хүсэлтийг түлхүү тусгах, төрийн ажил үйлчилгээний чанар байдлыг иргэд олон нийтийн оролцоотойгоор үнэлж дүгнэх зэрэг бодлогын зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй болгохоор цахим засгийн үйлчилгээг хөгжүүлж, нэвтрүүлэхээр зорьж буй манай аймгийн цахим хуудсаар аялан төрийн үйлчилгээ болон түүнтэй холбоотой мэдээ мэдээлэлтэй танилцан гэдэгт итгэлтэй байна. Цахим ертөнцөөр аялагч та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Tweet